Тэгэхлээр Австрали улсад цахилгааны төлбөр хэр байдаг бол? Хэрэглэж буй кВт.цаг тутамд хэдийг төлдөг бол? Доорх хүснэгтэнд цахилгааны томоохон түгээх компаниуд болох Origin, AGL, EnergyAustralia, Red Energy болон Alinta Energy-ын цахилгаан борлуулалтын дундаж тарифыг харуулав.
2022 оны X/17-ны өдрийн МонголБанкны ханшаар 1 австрали доллар нь 2131.61 төгрөгтэй тэнцэж байгаа бөгөөд тарифыг Монгол төгрөгөөр тооцож доорх хүснэгтэд харуулав.
Таны харж байгаагаар Өмнөд Австраличууд хэрэглэсэн цахилгааны төлбөрийг хамгийн өндөр тарифаар төлдөг бол бусад муж улсад цахилгааныг борлуулах дундаж тариф нь харьцангуй бага байна. Квүинсланд болон Викториа муж улсын айл өрх хэрэглэсэн цахилгааны төлбөрөө хамгийн бага тарифаар төлдөг байна.