ХЯТАД УЛС ЭРЧИМ ХҮЧ НӨӨЦЛӨХ ҮЙЛДВЭРИЙГ АШИГЛАЛТАНД ОРУУЛАВ.

Дэлхий дээрх хамгийн их суурилагдсан чадалтай өндөр ач холбогдол бүхий хамгийн өндөр үр ашигтай даралтат цэвэр агаар байдлаар  эрчим хүч нөөцлөх системийг Хятадын хойд хэсэгт орших нэгэн хотын цахилгаан дамжуулах сүлжээнд холбожээ.

Цэвэр эрчим хүчний хувьсгал хийхэд тасалддаг шинж чанартай нар, салхины эрчим хүчний дутагдлыг нөхөхийн тул ихээхэн хэмжээний эрчим хүч нөөцлөх төхөөрөмжийг суурилуулан ашиглах шаардлагатай юм. Эрчим хүч нөөцлөх төхөөрөмжийн зарим нь их чадлын зай хураагуурын технологиор байх боловч литийн хангамж хомсдолд орж байгаагийн улмаас литийд сууриласан батерейны үнэ өртөг өсөн нэмэгдэж байна. Энэ нь Тесла маягийн арга барилаар ажлын ихэнх хэсгийг гүйцэтгэхэд маш хүндрэлтэй болгож байна.  

Дээвэр дээрх салхины эрчим хүчийг ашиглах – Дуу чимээгүй агаад өндөр үр ашигтай салхин турбин

БНХАУ нь шинэ технологийг хөгжүүлэх хүчин чармайлтаа өргөжүүлж, энэ 7 хоногт дэлхий дээрх хамгийн том чадалтай урсгалын горимоор ажилладаг зай хураагуурыг тухайлбал 100МВт, 400МВт.ц-ийн хүчин чадалтай ванадийн урсгалт батерейг Дайланд суурилуулсан байна. Энэхүү зай хураагуурын хувьд литий ашиглахгүйгээр суурилуулсан хамгийн харьцангуй бага үнэтэй зай хураагуур болж байна. Гэхдээ Эжиа Таймес-аас өгсөн мэдээллээр БНХАУ нь улс орныхоо эрчим хүчний нөөцлөх чадлын ойролцоогоор дөрөвний нэгийг нь их чадлын даралтат агаар нөөцлөх үйлдвэрт түшиглэн хангахаар төлөвлөсөн байна. 

Хятадын Шинжлэх Ухааны Академиас судалгаа шинжилгээний ажлыг хэдэн жилийн турш хийсний эцэст дэлхий дээрх анхны 100МВт-ын чадалтай дэвшилтэт даралтат агаар нөөцлөх системийг хөгжүүлэн цахилгаан эрчим хүчний дамжуулах сүлжээнд холбож, хойд Хятадын Жанчхүү хотод арилжааны хэлбэрээр ажиллуулж эхлүүлэхэд бэлэн болсон байна.

Хятадын Шинжлэх Ухааны Академи энэхүү үйлдвэрээ "дэвшилтэт" хэмээн  нэрлэснээрээ АНУ-ын Алабама мужид 1991 оноос хойш цахилгаан дамжуулах сүлжээнд холбогдон ажиллаж байгаа Макинтошын үйлдвэрээс ялгаатай болохыг нь онцлож байгаа юм. 110 МВт-ын хүчин чадалтай Макинтошын бүтээсэн үйлдвэрийн хувь нөөцөлсөн энергиэ эргүүлэн ашиглахын тулд хуримтлуулсан даралтат агаарыг байгалийн хийгээр шатаадаг тул ногоон эрчим хүчийг нөөцлөх шийдэл биш юм.

Жанчхүү хотод байгуулсан шинэ станц нь хурмал түлш (нүүрс, байгалийн хий, газрын тос) ашиглахаас татгалзаж системийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд дулааны хуримтлуур, хэт өндөр параметрийн дулаан солилцоо, өндөр ачааллаар даралттай болгон шахах болон тэлэлт явуулах технологийн дэвшлийг ашигласан байна.  Хятадын Эрчим хүчний хуримтлуурын холбооноос мэдээлснээр шинэ станц 400 МВт.цаг хүртэл энергийн нөөцлөх, эргүүлэн гаргаж ашиглах боломжтой бөгөөд системийн нийт үр ашиг нь 70.4%-д хүрч байгаа юм байна.

Нүсэр том байгууламж болох нь харагдаж байна. Учир нь одоогоор ашиглагдаж байгаа даралтат агаар нөөцлөх системийн үр ашиг нь ердөө 40-52%-тай байдаг бөгөөд 2026 онд АНУ-ын Калифорни муж улсад ашиглалтад оруулахаар төлөвлөсөн 2 их чадлыг Хайдростор даралт агаар нөөцлөх станц нь ердөө 60%-ийн үр ашигтай ажиллах юм.

Хятадын Шинжлэх Ухааны Академиас мэдээлсэнээр Жанчхүүгийн станц нь орон нутгийн цахилгаан дамжуулах сүлжээнд жилдээ 132ГВт.цаг цахилгаан эрчим хүч нийлүүлэх боломжтой бөгөөд ийм хэмжээний эрчим хүчээр оргил ачааллын үеэр 40,000-60,000 айл өрхийн цахилгааны хэрэглээг хангаж чадна  гэж мэдэгджээ. Энэхүү даралт агаар нөөцлөх станц ажилласнаар  ойролцоогоор дулааны цахилгаан станцуудад 42,000 тонн нүүрс түлэхгүй хэмнэх боломж бүрдүүлэх тул жилд ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээг  109,000 тонноор бууруулах бөгөөд ийм хэмжээтэй ялгарал нь Америкт ашиглаж байгааг дунд оврын ойролцоогоор 23,700 ширхэг автомашинаас гарах ялгаралтай тэнцэхээр байгаа юм.

Хятадын Шинжлэх ухааны академиас үзэж байгаагаар энэхүү даралтат агаар нөөцлөх үйлдвэрийн зураг төслийн хувьд капитал зардал багатай, олон жил  ашиглах боломжтой, аюулгүй ажиллагааг хангасан, өндөр үр ашигтайгаас гадна цэвэр буюу ногоон технологийн шаардлагыг хангаж буй тул хамгийн их итгэл найдвар төрүүлж буй "эрчим хүчийг нөөцлөх их чадлын технологиудын нэг нь” болж байгаа юм байна.